
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар барилгын салбар "илүү том" гэхээсээ илүү "илүү ухаалаг, илүү тогтвортой" хөгжлийг эрхэмлэх болсон. Үүний тод жишээ нь ногоон барилгын талаарх ойлголт юм. Ногоон барилга гэдэг нь эрчим хүч, ус, барилгын материалын хэрэглээг үр ашигтай зохион байгуулж, хүний эрүүл мэнд, тав тух болон байгал ьорчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зарчмаар төлөвлөж,барьж ашигладаг барилгыг хэлдэг.
Орчин үеийн дулаалгын технологи,өндөр үр ашигтай цонх, халаалт, агаар сэлгэлтийн системийг ашигласнаар эрчим хүчний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулдаг. Ингэснээр айл өрхийн сарын хэрэглээний зардал ч мөн багасдаг.
Усны хэмнэлттэй тоноглол, үр ашигтай инженерийн шийдлүүд нь цэвэр усны хэрэглээг бууруулж, байгалийн нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.
Байгалийн гэрэлтүүлэг, цэвэр агаарын солилцоо, чанартай барилгын материал нь оршин суугчдын эрүүл мэнд, тав тухыг сайжруулж, өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлдэг.
Ногоон стандарттай барилгууд нь урт хугацаанд үнэ цэнээ илүү сайн хадгалж, зах зээл дээр эрэлт өндөртэй байдаг. Энэ нь зөвхөн амьдрах төдийгүй хөрөнгө оруулалтын хувьд ч оновчтой сонголт болдог.
Эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг.
Дэлхийн олон улс орон шинэ барилгын төслүүддээ тогтвортой хөгжлийн зарчмыг мөрдөж, ногоон барилгын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Учир нь өнөөдрийн зөв төлөвлөлт нь ирээдүй үеийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчны үндэс болдог.
Хотын хөгжил зөвхөн өндөр барилга, өргөн замаар хэмжигдэхгүй. Харин иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан,байгаль орчиндоо ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орчин бүрдүүлж байгаагаар хэмжигдэх болсон.
CITY PARK хотхон нь оршин суугчдынтав тухтай, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ тогтвортойхөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зорьдог. Бидний зорилго бол зөвхөн орон сууц барих биш, харин ирээдүй үеийн үнэ цэнийг бүтээсэн, байгальд ээлтэй, тав тухтай амьдрах орчныг бий болгох юм.
Ногоон сонголт бол зөвхөн өнөөдрийн шийдвэр биш, ирээдүйдээ хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.